8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Батцэнгэл: Тавантолгойн төсөлд Шиньхуа 49 хувьд оролцоно

2016-12-16 13:15:00

Таван толгойн төслийг үргэлжлүүлэн хөдөлгөх асуудал ойрын үед эрчимтэй яригдаж буй. Тэгвэл  Mongolian Mining Corp (975 HK) компанийн вэб сайтад мэдээлснээр  Энержи Ресурс, Шенхуа, Сумитомогоос бүрдэх консорциум Засгийн Газрын ажлын хэсгээс Таван толгой төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар албан ёсны захидал хүлээн авчээ. Түүнчлэн өнөө өглөө Mongolian Mining Corp компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагандаа “Консорциумын бүтэц хэвээрээ байгаа” гэж мэдэгдлээ.
 
Тэрбээр “Өмнө нь хийж байсан хэлэлцээртэй харьцуулбал төмөр замын эзэмшил анхнаасаа төрийн эзэмшилд байна гэсэн нөхцлийг тавьж байгаа. Монголын Төмөр Зам компани 51%-ийг эзэмшээд, 49%-д Шенхуа Групп оролцоод явна. Энержи Ресурс төмөр замын төсөлд шууд оролцохгүй.  Консорциум нийлүүлэлтийнхээ 75%-ийг Хятад улс руу, 25%-ийг Япон, Солонгос зэрэг далайн чанад руу нийлүүлэх санал гаргасан. Консорциум бүтээгдэхүүнийг Монголдоо боловсруулаад экспортолно гэсэн чиг баримжаатай ажиллана. Миний ойлгосноор бусад компаниуд сонирхолоо илэрхийлэхдээ туслан гүйцэтгэгчээр оролцоё гэсэн санал тавьсан гэж ойлгож байгаа. Ингэснээр цаашдаа консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагаагаа зангидаж удирдана. Гэхдээ ганцаараа хийхгүй, бүх Монголчууд бүгдээрээ нийлээд хийнэ. Гэрээ хэлэлцээр амжилттай дуусвал шууд ажилдаа ороход бэлэн" гэжээ.
 
Өчигдрийн арилжаагаар MMC (975 HK) хувьцааны ханш 0.265 хонг конг доллароор хаагдсан бол уг мэдээ гарсны дараа буюу өнөөдөр 0.285-0.300 хонг конг долларын хооронд хэлбэлзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
ETT-iin nuutsuur baritsaalj MGL-d bish uursdiihuu companyd hurungu oruulalt hiih gd l baihiin. Ugaagaad zarahaar tiim l ashigtai bdg um bol zygeer l hudaldaj avaad ugaagaad zaraach. Shudarga sh de
2016/12/17 103.26.195.94
Zochin
Yamar umnii khurungu oruulalt tatdagiin. Er-iikhaa uruur barisan umnuud, tonog tukhuurumjuu khurungu oruulalt oruulsan gj tootsuulaad uursdiikhuu uriig tulyylekh gj bga baij bitgii iim khudlaa um yari
2016/12/17 103.26.195.94
zzz
Uhaa hudag noots duusaj bgaa olborlolt bagassan ovoo nuursnii une nemegdej baga saga yum hamaj ugaagaad bayjuulad gadagsh gargaj bgaa. origol uede sum oron nutagt mash ih buteen bguulalt hiisen
2016/12/16 202.70.46.225
Зочин.
$20 багадна тэгээд ч 49% -ийн тухай ярьж байгаа юм чинь Эрдэнэс Тавантолгойн компанийн нvvранний неецийн 49%-н тухай ярина гэхээс юу гэж нийт неецийг зарж болохгvй
2016/12/16 43.242.243.164
Зочин
ТАВАНТОЛГОЙН ГАЗАР ДООРХ НҮҮРСНИЙ НӨӨЦ НЬ 6,5 ТЭРБУМ ТОНН ЮМ БОЛ ТОНН ТУТМЫГ НЬ 20 ДОЛЛАРААР ТООЦООД 130 ТЭРБУМ ДОЛЛАРААР ШУУД ЗАР.
2016/12/16 202.9.41.169
Hdud
Ene babyface uhaa hudgiig ajiluulj chadaagui baij ard tumnii 5 tolgoig ajiluula yu?
2016/12/16 202.70.46.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment