8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

2016-12-16 14:23:38

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эзэд нь байхгүй хойгуур зуслангийн байшингийн паркетан шалыг нь хуулж аваад явсан, LCD зурагтыг нь хулгайлсан хэргүүдийг илрүүлжээ. Зуслангийн эзэнгүй байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, зурагт, үнэт эдлэл хулгайлсан Б, А, О нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Өвлийн цагт зуслангийн эзэнгүй байшингаас хулгай хийх хэргүүд ихэсдэг аж. Тиймээс иргэд үнэт эд зүйлээ зуслангийн байшиндаа орхихгүй байх, гэрээ эзэнгүй орхиж байгаа гэдгээ зуслангийн манаач, сахиулд заавал мэдэгдэх, харуул хамгаалалтын байгуулагатай хамтарч ажиллах зэргээр өөрийн өмч хөрөнгөө хамгаалах хэрэгтэй гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5