Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 66 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
БЗД-ийн нутаг Монелийн зам, 137-р бага сургуулийн баруун замд T.Pruis-20 маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна.
Мөн ХУД-ийн нутаг Өлзийтийн зам, 303-р цэргийн ангийн блокон хашааг амины Kia Lotze маркийн автомашины жолооч мөргөж тээврийн хэрэгслээ орхин явжээ.