8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Баярцэцэгийг дэмжихийг уриалж байна

2016-12-16 15:31:36

Өнөөдөр топ модель Х.Бадамгэрэл болон Л.Энэрэл нар дэлхийн мисс-д амжилттай оролцон эхний аравд үлдээд байгаа А.Баярцэцэгийг дэмжин ажиллах талаар мэдээлэл хийлээ.Гоо сайхны олимп хэмээгддэг тус тэмцээн нь “Мисс авьяас”, “Спортлог мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Мультимедиа буюу масс хандалт”, “Топ модель” хэмээн үндсэн таван шалгуураар тэргүүн титмийн эзнийг тодруулдаг уламжлалтай.

Эх орноо төлөөлж буй А.Баярцэцэг нь миссийн хувьд “Мисс авьяас”-д Монгол бүжгийг калиграф буюу уран бичиглэл, илбэ шидтэй хослуулан чадварлаг үзүүлснээрээ бусдаас онцлог байж, шилдэг 10 миссийн нэг болсон. Тус шалгуурын шилдгийг олон нийтийн санал асуулгаар тодруулах учраас Mobstar аппликэйшнээр дамжуулан саналаа өгөх нь чухал хэмээн топ модель Х.Бадамгэрэл хэллээ.

А.Баярцэцэг “Мисс авьяас”-д санал авсан тоогоороо шилдгийн төлөө Филиппиний мисстэй саналын тоо тун ойрхон өрсөлдөж байгаа юм. Энэхүү шалгуурын санал авах хугацаа Бямба гаригийн 13:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тиймээс амжиж саналаа өгөөрэй хэмээн уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Т.Бодьтөмөр
Амжилт хүсье
2016/12/16 112.72.11.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5