БСШУЯ-наас энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг гаргасан билээ. Ингэснээр жил бүр сургуулиуд баталсан хуваарийн дагуу амарч байхаар болж буй. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын баяртай холбогдуулан сурагчдыг амралтыг жил бүр зохицуулах биш тогтсон амралттай болж байгаа юм. Харин хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төллөлтийн үеэр амраах зохицуулалт хийж байгаа юм байна.
Нийслэлийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-өөс ирэх нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног үргэлжилнэ. Харин орон нутгийн бага ангийн сурагчид энэ сарын 29-өөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног амрах юм байна.