Дөрвөн жилийн өмнө Завханд 64 минжийг хүйсийг нь тэнцүүлэн дөрвөн голд нутагшуулсан билээ. Эдгээр минж өнөөдөр 11-ээр бүл нэмсэн байна. Минжийг голын экосистемийг сайжруулж, усны түвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой хэмээн нэн ховор энэ амьтныг хамгаалах, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилготой туршилтаар үржүүлж байгаа аж.
Дээрх зорилгоор Завханы Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2 нутгийг хамруулж минж нутагшуулах боломжтой газрыг сонгох хээрийн судалгааг анх хийсэн байна.