8o
Улаанбаатар хот
mobile menu

Нялхсын эндэглэл 10.7 хувиар нэмэгджээ

2016-12-17 12:00:00

Улсын хэмжээнд оны эхний 11 сарын байдлаар 71.8 мянган эх амаржиж, 72 мянга 200 хүүхэд мэндэлсэн байна. Энэ үзүүлэлт нь  өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1887 буюу 2.6 хувиар, хүүхэд 1937 буюу 2.6 хувиар буурсан аж.
 
Харин нялхсын эндэглэл 1222 болж нэмэгджээ. Өмнөх оны мөн үеийнтэй харьцуулбал 118 хүүхэд буюу 10.7 хувиар, 5 хүртэлх насандаа 1508 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 186 хүүхэд буюу 14.1 хувиар өссөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл