НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн буюу энэ жилийн сүүлийн сугалааны тохирол өнөөдөр явагдана.
МҮОНТВ-ээр орой 19.00 цагаас шууд дамжуулах сугалааны тохиролд 11 дүгээр сарын 1-нээс 30-ны хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулах юм. Хэрэглэгчид сугалааны тохирол явуулахаас нэг өдрийн өмнө буюу 12 дугаар сарын 17-ны өдрийн 23:59 минутаас өмнө амжиж Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлбэл сугалаанд хамрагдах эрхтэй болно.