Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг.
Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг аж.
“Хас Транс” ХХК тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, түр саатуулж байгаа талаар НЗДТГ-т иргэдээс гомдол ирэх болсон байна.
Иргэдээс ирсэн гомдол мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул Авто замын хөгжлийн газраас тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ.