8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговьчууд тог цахилгааны бэрхшээлгүй боллоо

2015-12-14 15:46:00

Таван толгой-Даланзадгад чиглэлийн 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын дэд станц бүрэн ашиглалтанд орлоо. Ингэснээр аймгийн төв Даланзадгад болон Ханхонгор, Хүрмэн, Булган, Баяндалай, Номгон, Манлай зэрэг 6 сум байнгын эх үүсвэртэй болсноор аймгийн хэмжээний нийт сумд 100 хувь байнгын цахилгааны эх үүсвэртэй болоод байна. Мөн үүнээс гадна сүүлийн 3 жилд эрчим хүчний салбарт нийт 19,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Даланзадгад сумын гэр хорооллын болон шинээр тавигдсан зам дагуух гэрэлтүүлэг, цамхагт гэрэлтүүлэг, Номгон, Даланзадгад, Цогт-Овоо, Баян-Овоо сумдад ЦДАШ-ын өргөтгөл хийх, дэд станц барих, Баян-Овоо, Сэврэй, Гурвантэс, Цогтцэций сумдад гадна дулааны шугам сүлжээ, Номгон суманд бохир усны шугам сүлжээ тавих, 9 сумын уурын зуухыг шинэчлэх ажил болон Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн ЦДАШ, цэвэр бохирын шугам, дулаан дамжуулах шугам дэд станцуудыг барих байгуулах ажлуудыг хийлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл