Замын Цагдаагийн алба хаагчид арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15-ныг хүртэлх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчлийг илрүүлсэн байна.
Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж, байгууллага ажлаа дүгнэх, хамт олноороо баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Тиймээс Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм байна.