Сингапур улсад 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өчигдөр эхэлж манай тамирчид 9 медаль хүртээд байна.
Тус тэмцээнд 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөн өрнөх юм. Манай улсаас нэг тэмцээндМонголын оюун ухааны академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож байна. Эхний өдөр болсон "Нэр, зүс царай", "Хоёртын тоолол" төрлийн дараах байдлаар манай тамирчид авах боломжит 69 медалиас 9 медалийг хүртээд байна.