Худалдаанд нэр хаяг, гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ихээр зарж буйг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байранд хуурамч архи хийдэг газарт хийсэн нууц бичлэгийг хүргэж байна. Уг бичлэгт хэд хэдэн архийг хуурамчаар хийхээр савласан нь дүрс буусан юм.
Тиймээс иргэд та бүхэнд шинэ жилийн өдрүүд ирсэнтэй холбогдуулан гар дээрээс худалдан авалт хийхгүй байх, архийг баталгаат цэгээс худалдан авахыг анхааруулж байна.