8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэлийн хугацаа өнөөдөр 16.00 цагт дуусна

2016-12-17 14:31:44

Ардчилсан нам даргад өрсөлдөх нэр дэвшигчийг намынхаа нийт гишүүдийн саналаар сонгохоор болсон.  Нэр дэвшихээ илэрхийлээд байсан хүмүүсээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар албан ёсоор бүртгүүлж, сунгаанд оролцох эрхээ баталгаажуулаад байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ынхаа төв байранд очиж дөнгөж сая ирж нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн материалаа өгчээ. Түүний өмнө УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр мөн албан ёсоор сунгаанд оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн М.Чимэддоржийн нэр дэвших эрхийг баталгаажуулсан аж.

Тиймээсодоогийн байдлаар дээрх дээрх таван нэр дэвшигчийн сунгаанд оролцох эрх баталгаажаад байна. Харин УИХ-ын гишүүн асан Г.Батхүү хараахан бүртгүүлээгүй байгаа аж. АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэлийн хугацаа өнөөдөр 16.00 цагт дуусах юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mogi
энэ намаас монгол орны ирээдүй ямар байх нь ихээхэн шалтгаална,шинчлэл гээд их том яриад хэрэггүй, намын бодлог о тодорхой,үзэл баимтлал аа зөв тодорхойлох,монгол оо гэсэн зөв сэтгэлтэнг дарга болгох
2016/12/17 202.179.11.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment