8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын даргын сунгаа болж, С.Зориг агсны шүүх хурал хойшилсон 7 хоног

2016-12-18 11:49:00

Chuhal.mn сайтын уншигч таны амралтын өдрийн мэндийг эрье. Энэ 7 хоногт болж өрнөсөн гол үйл явдлыг тоймлон хүргэж байна.

АН-ын даргад Л.Болд, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Ардчилсан нам  анх удаа намын даргаа гишүүдээсээ сунгаагаар зохион байгуулж байгаа бөгөөд намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 17 хүртэл бүртгэнэ. Ингэснээр намын даргын сурталчилгаа албан ёсоор эхлэх ажээ.

Өчигдрийн байдлаар АН-ын даргад нэр дэвших хүн 250 сая төгрөг төлөх ёстой гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаа хүн цөөнгүй байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Батхүү, Л.Гантөмөр нар эсэргүүцэж байсан ч намын даргад нэр дэвших хүсэлтэй хүмүүс мөнгөө төлж чадахгүй бол нэр дэвшихгүй байж болно гэх байр суурийг ч илэрхийлж буй хүмүүс бий.

Харин эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар АН-ын даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. АН-ын дарга ирэх сарын 29-нд намын бүх гишүүдийн сонгуулиар тодруулна.

Оюутны зээлийг өнөөдрөөс олгоно

Оюутнуудад өнөөдрөөс сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Гэхдээ эхний ээлжинд Капитрон болон Голомт банкаар дамжуулан тус зээлийг олгоно бөгөөд цаашдаа Төрийн банк, ХААН банк, Улаанбаатар хотын банк, ХАС банкаар дамжуулан олгох юм.

Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ.

 Зээлд хамрагдахын тулд ямар бичиг баримтууд бүрдүүлэх вэ?

ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ

  1. Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /

  2. Богино хугацаатай зээл /1 жил /

  3. Урт хугацаатай зээл 110 жил /

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

  • Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;

  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;

  • Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

  • Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;

  • Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

  • Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.

  • Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.

  • Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.

  • Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.

  • Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх. 

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

  • Зээл хүссэн өргөдөл

  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/

  • Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар

  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Б.Булганд холбогдох зүйл заалтыг прокурор хэрэгсэхгүй болгожээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С С.Зориг бусдын гарт амиа алдаад 18 жил боллоо. 18 жил чимээгүй байсан тус хэргийн шүүх хурал /2016.12.14/ анх удаа Цагдан хорих 461 дүгээр ангид болсон ч ард түмний анхаарлыг татсан олон асуудал асуултын  тэмдэг хэвээр үлдээд байна. Тус хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүнийг сэжигтэнээр татан шүүж байгаа билээ. Эдгээр сэжигтэнүүд бүгд хөдөөний иргэд бөгөөд уг иргэдийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз дээ гэх хардлага олон нийтийн дунд байгаа юм. 
Шүүх хурлын үеэр олны анхаарлыг татсан бас нэг зүйл нь хэргийн цорын  ганц амьд гэрч, сэжигтэн гэгдэж байсан  Б.Булган ирээгүй. Б.Булган тус хэргийн сэжигтэнээр татагдан 11 сар цагдан хоригдсон талаар та бүхэн санаж байгаа биз ээ. Б.Булганыг хоригдон шалгагдаж байхад Прокурорын байгууллагаас хийсэн тайлбараар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан. Харин бидэнд олдсон мэдээллээр Б.Булганд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ. 

Тус хэргийн дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болно. Тэгвэл нэр бүхий гэрчүүдийг энэ сарын 21-ний өдрийн шүүх хуралд дуудан оролцуулж магадгүй гэнэ. Тухайлбал, Д.Булган, Э.Бат-Үүл нар гэрчээр дуудагдаж магадгүй гэдгийг зарим эх сурвалжууд онцолсон байна. Ямартай ч хэргийн цорын ганц гэрч болох Д.Булган шүүх хуралд оролцож, шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. 

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг 21 хүртэл хойшлуулав

Зориг агсны амь насыг бүрлэгсэн хэрэгт сэжигтнээр татагдаад буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 14-ний өдөр 11.30 цагт эхэлсэн.

Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хуралд нэр бүхий гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаснаар шүүх хурал хойшиллоо. Мөн хавтаст хэргийн материалуудтай танилцахад тодорхой хугацаа шаардлагатай байна гэж үзжээ.

Ийн шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарыг хүсэлтийг харгалзан, шүүх хурлыг долоо хоногоор буюу энэ сарын 21-ний 12.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sss
Gemgui urgeniig 11 sar horij baitsaasan bol bie setgel sanaanii hohiroliig uls toloh yostoi!!!!
2016/12/19 172.56.12.192