8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт нутгийн 70 орчим хувьд цастай өвөлжилт хүндэрсэн байдалтай байна

2016-12-18 14:20:00

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаа талаар холбогдох албанхан мэдээллээ.
 
Тодруулбал Баян-Өлгий аймгийн Булган, Даян, Увсын Наранбулаг, Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Сагил, Зүүнхангай, Ховдын Үенч, Булган, Алтай, Завханы Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Отгон, Их-Уул, Баянхонгорын Баянбулаг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Тариалан, Улаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Тариат, Өвөрхангайн Хархорин, Булганы Хангал, Худаг-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө, Бугант, Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант, Эрдэнэ, Цээл, Хэнтийн Дадал, Батноров, Норовлин, Өлзийт, Дорнодын Сэргэлэн, буюу нийт 13 аймгийн 60 суманд өвөлжилт хүнд байгаа аж.
 
Харин Увс аймгийн Тэс, Улаангом, Завханы Алдархаан, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Ханх, Мөрөн, Жаргалант, Цагааннуур, Тосонцэнгэл, Түнэл,  Архангайн Төвшрүүлдэх, Батцэнгэл, Хангай, Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд, Булганы Баян-Агт, Сэлэнгэ, Тэшиг, Булган, Бугат, Могод, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн, Баянгол, Цагааннуур, Орхонтуул, Түшиг, Дархан-Уулын Дархан,  Шарынгол, Улаанбаатарын Багануур, Төв аймгийн Борнуур, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэсант, Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр, Гурванбаян, Батширээт, Жаргалтхаан, Дорнод аймгийн Булган, Дашбалбар, Баяндун, Баянтүмэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Гурванзагал, Баян-Уул, Халхгол, Хөлөнбуйр, Сүхбаатарын Түмэнцогтод буюу 14 аймгийн 51 суманд өвөлжилт хүндэвтэр байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment