8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын нэгдсэн дүн гарлаа

2015-12-15 15:51:00

Төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг  12-р сарын 10 ны өдөр Нутгийн удирдлагын ордны Соёлын танхимд зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 19 байгууллагын захиалгын дагуу 34 орон тоон дээр 248 хүн  өрсөлдлөө. ТодруулбалДэс түшмэлийн ангилалд 17, Туслах түшмэлийн ангилалд 17 орон тоог бүрдүүлэхээр төрийн албаны мэргэжлийн шалгалтыг явуулсан байна.Шалгалтанд нийт  248 хүн бүртгүүлж, нэг ээлжиндээ 40-45 хүн байхаар хуваарилагдан 6 ээлжээр шалгалтыг өгсөн байна. Шалгалт сорил, ур чадвар, ярилцлага гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан ба 2015.12.14-нд шалгалтын нэгдсэн дүн албан ёсоор гарч 72 хүн тэнцэж, зарлагдсан орон тооны 14-г нөхөх боломжийг бүрдүүлсэн байна. Үлдсэн 20 орон тоог зохих журам, тогтоол шийдвэрийн дагуу хэлэлцэж нөөцөд байгаа шалгалтанд тэнцсэн хүмүүсээс нөхөх талаар  шалгалтын комиссоос мэдэгдлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл