8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногт УИХ-аар хэхэлцэх асуудлууд

2016-12-18 12:32:00

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдийг танилцуулъя. Ирэх долоо хоногт олон нийтийн анхаарлыг татаад буй Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, оффшор дансны тухай асуудлыг зохицуулах агуулгатай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. 

Мягмар гарагт:

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

- Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

- Ажлын хэсэг байгуулах тухай. /Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/.

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

- Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл

Хамтарсан хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд:

- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

- Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын  сайдын мэдээлэл

- Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээлэл

- Бусад.

Лхагва гарагт:

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

- Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Хамтарсан хуралдааны дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд:

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Хамтарсан хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “В” танхимд:

- Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны протоколыг соёрхон батлах тухай

- Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

- Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх асуудлыг хэлэлцэх тухай

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

- Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

- Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл

- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

- Бусад;

-Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment