8o
Улаанбаатар хот
mobile menu

2016 оны онцлох 30 ишлэл

2016-12-19 08:42:00

2016 он улиран одож 2017 онтой учран золгох цаг айсуй. Яг 12 хоногийн дараа бид шинэ оноо угтан авахаар догдолж байна. Энэ өдрүүдэд хүн бүр өнгөрсөн онд хийж бүтээсэн ажил, алдаа оноогоо дүгнэж ирэх онд илүү ихийг амжуулахаар төлөвлөж буй. Чухал.мн мэдээллийн сайт энэ цаг мөчид 2016 онд болж өнгөрсөн чухал үйл явдлыг хэн нэгэн эрхмийн хэлсэн үгээр эргэн сануулж байна. 2016 он бол монголчуудын хувьд АСЕМ-тай, олимптой, Эрдэнэт үйлдвэрийн талцалтай, шинэ УИХ бүрэлдсэн, эдийн засгийн хүндрэлтэй бодитоор нүүр тулсан жил байлаа. Ингээд 2016 ОНЫ ОНЦЛОХ 30 ИШЛЭЛ-тэй танилцана уу.

1 . Зурхайч Л.Тэрбиш: “Ноёд хэрэлдэхээр ногоо ургадаггүй” хэмээн хуучны өтгөсийн сургааль цагтаа буув уу хэмээн бодогдож байсан. Бичин жилд элдэв хилэнцээ эс боомтлон тонгочвоос “Нигуур муугаа үзүүлэх” гэмтэй.

(2016.2.8 Ардын эрх сонин)

2. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар: ХҮН Ерөнхийлөгчийн нам байх болно. Бид 2016 онд үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна.

(2016.1.19 Зууны мэдээ сонин )

3. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Долларын ханш бага зэрэг буурах байх.

(2016.1.29 Chuhal.mn)

4. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг бууруулж, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэгт өгнө. Ер нь танах ёстой зардлуудаа танана.

(2016.8.15 24tsag.mn)

 

5. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг: Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм.

(2016 .6.13 Олон нийтийн сүлжээ сайт)

6. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд шилжлээ.

(2016.6.18 Засгийн газрын олон нийттэй харилцах хэлтэс)

 

 7. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Би танай гэр бүлийн гишүүн

(2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанаас)

8. УИХ-ын дарга З.Энхболд: Ардчилсан нам ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч байна. Сонгуулийн үр дүн гэдэг бол ард түмэн тавьж байгаа үнэлгээ юм. Албан ёсоор энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа хүлээнэ.

(2016.6.30 Сhuhal.mn)

9. Улсын арслан П.Бүрэнтөгс: Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд асар хүнд тусдаг

(2016.8.3 niitlelchid.mn)

10. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол улс 100 жилийн дараа АСЕМ-ыг зохион байгуулж магадгүй

(2016.7.16 President.mn)

11. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:Бензин 1400 төгрөг болох боломжтой

(2016.1.22 Chuhal.mn )

12. УИХ-ын дарга М.Энхболд: МАН, МАХН хоёр нэгдэх ёстой.

(2016.2.8 нам.мн)

 

13. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ард иргэдээ хэмнэлтийн зарчмаар амьдруулж сургахгүй бол хэт тансаг хэрэглээнд дасчихжээ.  

(2016.8.30 УИХ-ын чуулган)

14. УИХ-ын гишүүн С.Жавхлан:Драмын театрыг С.Зоригийн хөшөөний цаана байдаг гэж бодсон чинь жинхэн Драмын театр чинь энэ Төрийн ордон юм байна.

(2016.11.18 ikon.mn)

15. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд явдаг ардчилалын төлөө би яваагүй. Бид хоёр хоёулаа ардчилалын төлөө зүтгэсэн. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна.

(2016.12.5 chuhal.mn)

16. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би “Эрдэнэт”-ийн асуудлаар намд захирагдахгүй. Ц.Эрдэнэбилэг гэдэг хүн Эрдэнэтийг авахдаа Монголын бүх том дарга нартай хуйвалдсан нь тодорхой. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг авчихаад байна шүү дээ.

(2016.10.4 chuhal.mn)

17. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:Ц.Нямдоржид Эрдэнэтийг бодсон, Монголоо бодсон үнэр ч байхгүй.

(2016.10.06 chuhal.mn)

18. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийн аллагын хэргээр дахин хорих гэж байна.

(2016.9.12 Chuhal.mn)

19. УИХ-ын гишүүн А.Сүхбат: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг анхнаасаа дэмжээгүй. Өрнөдийн хуулийг авчраад тавьчихсан. Дорнын ёс заншилтай хүмүүстэй таарахгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй цаг юм уу.

(2016.12.13 УИХ-ын чуулган)

20. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай:Трамп бид хоёрт ижил зүйл их бий. Хоёулаа бизнесмэн мөн мисс эхнэртэй.

(2016.12.11 МNC телевиз)

21. Балетчин Д.Алтанхуяг:Хэдхэн жилийн дараа Монголд шилмэл балетчид төрнө.

(2016.12.12 news.mn)

22. МУГЖ Г.Ариунбаатар:Хайртай Монгол орноо би бахархан дуулна. Их эзэн Чингис хаан, ухаант өвөг дээдсээ би сүслэн дуулна.Аав л, ээжий хоёроо би хайрлан дуулна. Сайн, сайхан бүхнийг дээдлэн дээдэлж дуулна.

(2016.10.31 Төрийн ордон)

22. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:Би бага зэргийн гэмтэл авсан нь үнэн. Санаандгүй байдлаар гэмтэл авдаг шүү дээ. Би зааланд тоглох, дугуй унах, ууланд авирах гэх мэтээр экстрим спортоор хичээллэдэг.  

(2016.11.18 Төрийн ордон)

23. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам: АН ялзралын дээдээр ялзарсан, ялзрахдаа эд мөнгөний сонирхолтой, хоорондоо холбоотой хүмүүсээр дүүрсэн. Миний эмгэнэж байгаа санаа бол 25 жилд хүн өсөх ёстой энэ нам төгсч байгаа явдал. Авлигыг цэцэглүүлсэн нам бол Ардчилсан нам. Би намаасаа гарна.

(2016.12.9 news.mn)

24. ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил: Далай ламын Монголд хийсэн айлчлал улс төрийн агуулгагүй, зөвхөн Монголын сүсэгтэн олонд ном айлдсан гэдгийг бид тайлбарлаж хойшлогдож, цуцлагдсан айлчлал удахгүй зохих хугацааны дараа үргэлжилнэ гэж байгаагаа илэрхийлсэн. Хятадаас зээл авах асуудлын яриа хэлэлцээр боломжгүй болж байна.

(2016.11.24 chuhal.mn)

25. Хотын захиргаа: Э.Бат-Үүлийн үед өвлийн турш 13 удаа цас орсон байхад бидний үед ганцхан сард 13 удаа цас орлоо

(2016.12.11 олон нийтийн сүлжээ сайт)

26. Дээрхийн гэгээнтэн IV Далай лам:  Х богд Монголд мэндэлсэн. Гэхдээ нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед олонд зарлаж сэнтийд нь зална.

(2016.11.23 Chuhal.mn)

27. Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай: Медаль аваад байрны лизингээ дуусгахаар төлөвлөж байсан

(2016.8.15  Олон нийтийн сүлжээ сайт)

28. Ц.Цогтбаяр: Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудыг эсэргүүцэж “Зулын гол” болно гээд эр хүн шиг гар, гараа барилцаад сууж байна.

(2016.11.18 chuhal.mn)

29. Л.Наранбаатар:Ийм ялзарсан улс төрчдийг хуучирсан оймс шиг солих цаг болсон. Тийм учраас оймсоо шидсэн. Гутлыг эхнэр минь цэргийн баяраар бэлэглэсэн. Ийм үнэ цэнэтэй зүйлийг тийм хүн рүү шидэхгүй.

(2016.4.6 Сhuhal.mn)

30. С.Зоригийн хэргийн сэжигтэн Ц.Амгаланбаатарын эгч Ц.Гансүрэн: Ц.Амгаланбаатар 1998 онд Улаанбаатарт ч орж үзээгүй байсан

(2016.12.14 chuhal.mn)

Т.Хулан

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайхан шаах юм аа
Хаа байна тэр Ганбаатар 2016 онд ялна гээд байсанэ
2016/12/19 103.9.90.53