8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Утаа үр хойчид заналхийлсээр байх уу

2016-12-19 09:10:00


Жил бүрийн өдийд улиг болгон ярьж, бичихээс аргагүйд хүрдэг сэдэв бол Улаанбаатарын утаа. Орхилгүй хөндөж, эрх баригчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудын чихнээс уяхгүй бол мартагддаг учраас сануулж, анхааруулах эрх, үүрэг нь бидэнд бий. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэхээр 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч буурсан зүйл ер алга. Харин ч нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь өнгөрсөн 7 хоногт буюу Баянхошуу хамгийн их бохирдолтой буюу 2935 байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь байх ёстой хэмжээнээс хэтэрч аюултай төвшинд хүрсэн гэсэн үг. Агаарын чанарын индекс 501-с дээш үзүүлэлт рүү орвол маш их бохирдолтой гэж үздэг. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн юм. Хотын утаа үнэхээр гамшгийн хэмжээнд байна гэдгийг дээрх Агаарын чанарын индексийн үзүүлэлтээс харж болно.

Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Үүний 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж байна. Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал, бронхит илрэх хандлага ихэссэн

Жил бүр Улаанбаатар хотын агаарын бохирдол 10, 11 сараас эхлэн, 12,1,2-р сард ихэсдэг. Нийслэлийн зарим  дүүрэгт улаан гэрэл буюу маш их бохирдолтой байна. Олон улсад бага буюу шар гэрэл ассан тохиолдол сурууль, цэцэрлэгүүдийг хааж, агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрсэний анхааруулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн жил Хятад улс шар гэрэл асууж байсан.  

Гэтэл манай улс сүүлийн гурав, дөрвөн жил утааг багасгахын тулд төслийн зуух, дулаалга зэргийг тарааж янз бүрийн арга хэрэглэсэн ч зарцуулсан мөнгө нь нэмэгдсэнээс утаа нь багассан үр дүн харагдсангүй. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрх, автомашинаас ялгарах хорт утаа гэдгийг хэн хүнгүй мэддэг. Гэтэл эрүүл мэндийг хэрхэн доройтуулж байгааг тэр бүр анзаардаггүй. Агаарын бохирдол бага насны хүүхдийг хоолойн үрэвсэл, бронхит, астамтай болгоод зогсохгүй сургуулийн насны хүүхдийн өсөлтийг зогсонги байдалд оруулж оюуны чадамжинд нь сөрөг нөлөө үзүүлдэг болсон гэдгийг эмч, мэргэжилтнүүд ярьдаг.  Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед эрчүүдийн нөхөн үржихүйн чадварт нөлөөдөг болох нь тогтоогджээ. 

Өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1887 буюу 2.6 хувиар, хүүхэд 1937 буюу 2.6 хувиар буурсан аж. Харин нялхсын эндэглэл 1222 болж нэмэгдэж өмнөх оны мөн үеийнтэй харьцуулбал 118 хүүхэд буюу 10.7 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна

Мөн жирэмсэн эхийн урагт нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд мэндлэх олон болж энэ хэрээр нялхасын эндэгдэл өссөн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал  энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Үүний 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж байна. Нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байна.  Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал, бронхит илрэх хандлага ихэссэн гэсэн үзүүлэлт дүн мэдээлэл гарсан байна. Энэ тоон  үзүүлэлт зөвхөн 6 хоногт ирсэн дуудлага мэдээлэл юм.

Жирэмсэн эхийн урагт нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд мэндлэх олон болж энэ хэрээр нялхасын эндэгдэл өссөн үзүүлэлт гарсан байна.

Түүнчлэн улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 71.8 мянган эх амаржиж, 72 мянга 200 хүүхэд мэндэлсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1887 буюу 2.6 хувиар, хүүхэд 1937 буюу 2.6 хувиар буурсан аж. Харин нялхсын эндэглэл 1222 болж нэмэгдэж өмнөх оны мөн үеийнтэй харьцуулбал 118 хүүхэд буюу 10.7 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Утаа гээч зүйл өнөөдөр ийм аймшиг, гамшиг дагуулж, аюулын харанга дэлдсээр л. Харамсалтай төр засгийн удирдлагууд үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг суусаар л байна. Иргэд нь утаан дунд амьдарсаар л.

Хоёр жилийн өмнө нийслэл хотод 140 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч, нийслэлийн замын хөдөлгөөнд 200 мянга хол давсан автомашин оролцож байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ тоо өнөөдөр нэмэгдсэн нь лавтай.  Ямар сайндаа сүүлийн үед эрүүл саруул хүүхэд төрүүлэхийг хүсэхдээ эхчүүд утаанаас дайжин харийн орон, зарим нь хөдөө орон нутгийг зорих нь элбэг болсон байна. Нийслэлчүүд минь хэдий болтол ингэж дайжиж амьдрах билээ. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
хөдөө амьдрахгүй юу. хятадууд шиг газар нутагтаа багтаж ядаж байгаа биш. албатай юм шиг утаатай газар амьдарчихаад олон яриад хэрэггүй.
2016/12/19 202.9.41.169
zochin
utaa uneundee mongoliig bugdiig ni bronhittoi blgoj bn
2016/12/19 43.242.242.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5