8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон охиныг олжээ

2016-12-19 08:49:13

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн сурагч, зургаан настай М өнгөрсөн баасан гаригийн 13.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна. Хичээлдээ суухаар явсан охин үдээс хойш гэртээ ирээгүй байна. Улмаар энэ тухай дуудлага тухайн өдрийн 21.15 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирснээр аврах 39 дүгээр ангийн албан хаагчид болон охины ар гэрийнхэн хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Ингэснээр М-ийг Тосонцэнгэл сумын төвөөс 18 километр зайтай “Оргих” багийн Гэзэгийн даваа гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Бага ангийн сурагчдыг хараа хяналтгүйгээр сургууль руу нь явуулахгүй, мөн тарахад нь эцэг, эх, ах, эгч нар нь авч байх шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл