Даланзадгад суманд 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн 310,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн ахуй үйлчилгээний төв” ашиглалтанд орлоо. Тус төв ашиглалтанд орсноор оёдол эсгүүр, гутал засвар, үсчин, зурагчин, мужаан, дархны чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэгч 40 иргэн ажлын тохитой байранд үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд ахуй соёлын үйлчилгээг нэг дороос хүргэж эхлээд байна.
Иргэдийн үйл ажиллагаагаа явуулах тохитой орчинг бүрдүүллээ
2015-12-16 15:54:00