8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2016-12-19 08:54:43

2016.XII.19-2016.XII.25

Хонь: Зав чөлөө ихтэй долоо хоног. Ажлын ачаалал бага байх эсвэл та ажлаа хурдан хугацаанд амжуулж чадна. Бизнесийн шинэ санаа амжилт олно. Удаан хугацаанд санааг тань зовоож байсан асуудлын шийдлийг олж чадна. Хайртай хүмүүстэйгээ амралтын өдрийг өнгөрөөж, амар тайван, баяр баяслыг мэдрээрэй. Хорт зуршлаас татгалзаж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.

Үхэр: Таатай долоо хоног. Өдөр тутмын амьдралд тань баярын уур амьсгал эрч хүч, баяр баяслыг авчирна. Хэт сэтгэл хөдлөлд автаж, ажилдаа анхааралгүй байснаас алдаа гаргах магадлалтай. Та хайртдаа бүхнээ зориулаарай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөнө. Гэнэтийн их хэмжээний орлого орж ирэх бололтой. Эрүүл мэнддээ анхаараарай.

Хамтатгах: Нэр хүнд, карьер, байр суурь өндөр, амбиц ихтэй долоо хоног. Бүх зүйл санаснаар бүтэж, сэтгэл хангалуун байна. Мөнгө санхүү, хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарч, шинэ үе эхэлнэ. Бусдаас хамааралгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ цаг гаргаж, амар тайван уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Үдэшлэг, баяр ёслолын арга хэмжээнд уригдах бололтой. Согтууруулах ундаанаас татгалзахыг зөвлөж байна.

Мэлхий: Хувь тавилан чинь таны гарт байна. Ажлын талбарт гэнэтийн өөрчлөлт гарна. Энэ нь таны өмнө мэргэжилдээ ахиж дэвших шинэ үүдийг нээнэ. Таны эхлүүлсэн ажил төсөөлснөөс чинь илүү амжилттай байна. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна. Зугаа цэнгэлээс татгалзаж, аль болох гэрээс гарах хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.

Арслан: Бусадтай харилцах чадвар маш сайн байна. Нийтийг хамарсан үйл ажиллагаа, тэмдэглэлт баярт идэвхитэй оролцсоноор олон шинэ танилтай болно. Зарим нэгтэй нь дотно нөхөрлөнө. Удаан хугацаанд санааг чинь зовоосон асуудлыг шийдвэрлэж чадна. Ажилдаа шинэ санаа гаргаж, бүтээлч сэтгэлгээгээр хандах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ. Шаардлагагүй зардлаа танаж чадвал санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Охин: Сэтгэл хөдлөл өндөр байж, эрч хүчтэй байна. Өдөр тутмын ажилдаа төвлөрөхөд хүнд байх бололтой. Харин уран бүтээлийн ажилд хамгийн таатай үе. Романтик харилцааг үүсгэхэд тохиромжтой. Түр зуурын зугаа цэнгэлд сэтгэл алдрах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд сорилт тулгарах бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна.

Жинлүүр: Амьдралын эрч хүч, урам зориг нэмэгдэнэ. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна. Өнгөрсөн долоо хоногт хэт их зарлага гарснаас санхүүгийн байдал маш муу байна. Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

Хилэнцэт: Хуурамч бардам зангаа орхиж хувь заяа танд өгсөн зүйлийг авахад бэлэн бай. Та маш завгүй байх боловч хайр дурлалын адал явдал бишгүй тохионо. Энэ нь таны амьдралд өөрчлөлт авчирч, шинэ мэдрэмж төрүүлнэ. Ажил хэрэгт мэдээллийг хялбар хүлээн авах чадвараар бусдаас ялгарна. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авахыг хичээгээрэй. Хэн нэгний төлөө сайн зүйл хийж, буян хураахыг бодоорой

Нум: Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Долоо хоногийн дундуур ажилтай холбоотой санаа зовох зүйл гарч болзошгүй. Зөн совин, зүүд зөнтэй байна. Санхүүгийн байдал илтэд сайжирч, орлого нэмэгдэнэ. Амралтын өдрүүдээр ичээнээсээ гарч, хөл хөдөлгөөнд уусан нэгдэнэ. Эмчилгээ сувилгаа хийлгэхэд таатай.

Матар: Сүүлийн үед хэт завгүй хөдөлмөрлөсөн ч таны хийсэн бүтээснийг бусад хүмүүс үнэлэхгүй нь бололтой. Санхүүгийн хэрэгцээ өндөр байхаас шалтгаалж танд мөнгөтэй холбоотой хүндрэл үүснэ. Энэ нь таныг бухимдуулах бас нэгэн шалтгаан байх болно. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад романтик зан чанар чинь таны давуу тал байх болно.

Хумх: Таны ажлын бүтээмж өндөр байна. Аливаа үүрэгт даалгаварыг төлөвлөсөн хугацаанаасаа хамаагүй эрт дуусгаж чадна. Ойр дотны хүмүүсийнхээ хайр хүндлэлийг хүлээж, ажлын талбарт удирдлагуудаасаа магтаал харамгүй сонсох болно. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, их хэмжээний мөнгөн урсгал таныг чиглэх бололтой. Гэрлэлттэй холбоотой асуудал таны санааг зовоож байна. 

Загас: Бэрхшээлээс гарах гарцыг та өөрөө л олох хэрэгтэй. Амжилтад хvрэхийн тулд санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Амьдралын эрч хvч өснө. Ихэнхи нь маш өндөр амжилтад хүрнэ. Таны амьдралд нааштай өөрчлөлт гарч байгаагаас тайвширч, ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн болзооны урилга хүлээж авах бололтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5