8o
Улаанбаатар хот
mobile menu

Буцаан олголт авах бүртгэлийн мэдээллээ 25-ны дотор баталгаажуулаарай

2016-12-19 10:21:01

Иргэн та энэ сарын 25-ны дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголт авах бүртгэлийн мэдээллээ баталгаажуулаарай.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон.

Хэрэв та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно.

Өөрөөр хэлбэл та

  • хэрэглэгчийн овог, нэр,
  • регистрийн дугаар,
  • цахим шуудан /имэйл/-ийн хаяг,
  • утасны дугаар,
  • албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм.Одоогийн байдлаар нийт 883962 иргэн ebarimt.mn сайтад бүртгэлтэй бөгөөд үүний 467719 нь бүртгэлээ баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл нийт бүртгэлтэй иргэдийн тал хувь нь баталгаажуулж шууд дансандаа буцаан олголтоо авах боломжтой болсон байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tuya
batalgaajsan esehiig yaj medeh ve.Batalgaajuulah gesen yum alga.Ogoh gej baigaa bol todorhoi bolgoo
2016/12/19 103.57.94.82
жавзаа
Batalgaajsan vgvigee yaj shalgax bile
2016/12/19 202.70.46.212
баярсайхан
сайхан мэдээ бн цахим баримтын мэдээлэл энэ бүгд байгаа ш дээ өөрөөр яаж баталгаажуулах юм бэ
2016/12/19 202.179.26.141
zochin
xolbogdox utas um lablax gesen um.
2016/12/19 66.181.186.198
Zochin
Yaj batalgaajuulah yum ebarimt gesen pragramm deeree huwiin medeelel gedgiig bugluu boloo bizdee uur yaj batalgaajuulhiin
2016/12/19 27.123.214.93
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5