8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын даргад нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

2016-12-19 10:32:00

АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа өнөөдөр 12 цагт “Blue Sky” зочид буудлын 3 давхрын "Crystal" танхимд болно. Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 12-нд эхэлж, 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Лу.Гантөмөр, М.Чимэддорж нар заасан хугацаанд нэр дэвших материалаа хүлээлгэн өгсөн байна. Харин М.Чимэддорж намын даргад бүртгүүлэхэд шаардлагатай 250 сая төгрөгөө өгөөгүй гэдэг шалтгаанаар хасагдаад байгаа юм. 

Намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн ирэх оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулна.

Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхлээд буй. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment