8o
Улаанбаатар хот
mobile menu

“Иргэд олон нийттэй хамгийн сайн харилцагч” байгууллагаар шалгарлаа

2016-12-19 11:10:00

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл өнгөрсөн баасан гарагт Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагуудын дунд “Төрийн үйлчилгээ-ололт туршлага” сэдэвт өдөрлөг, сургалтыг зохион байгуулсан юм.

12-19 орхон-1

Уг өдөрлөгт Онцгой байдлын газар идэвх санаачлагатай оролцож, байгууллагын онцлог, аврах техник хэрэгслээ танилцуулж, иргэдэд болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага материал  тараалаа.

12-19 орхон-2

Түүнчлэн Төрийн үйлчилгээний ололт, дэвшилийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж төрийн байгууллагуудыг шалгаруулахад Онцгой байдлын газар нь “Иргэд олон нийттэй хамгийн сайн харилцагч” байгууллагаар шалгарч, өргөмжлөл хүртлээ гэж  Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5