БНХАУ-ын нийслэл Бээжин хотын удирдлагууд хорт утааны гамшиг дээд цэгтээ тулсан байна. Хорт утааны гамшиг дээд цэгтээ тулсан учраас “Улаан түгшүүр” зарлаж, ахлах, дунд сургуулиудыг 3 хоног хаах шийдвэр гаргасан байна. Бээжин хотын агаарын чанарын албаны мэдээлснээр ойрын 7 хоногт тус хотод урьд өмнө байгаагүй хорт утааны аюул занал нүүрлэсэн аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Бээжингийн баруун хэсэг дэх ачаалалтай авто замуудад 1 метрийн орчимд үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Харин манай нийслэлд агаарын бохирдол дээд цэгтээ тулсан байгаа. Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хамгийн их бохирдолтой буюу 2135 хүрсэн. “Улаан түгшүүр” зарлах хэмжээнээс давсан ч гэсэн манай хотын удирдлагууд өнөөдрийг хүртэл чимээгүй байна.
Бээжинд утааны улмаас сургуулиудыг 3 хоног хаав
2016-12-19 12:00:00