8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль

2016-12-19 13:20:00

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар нэр дэвших үнэмлэхээ гардаж авлаа. Энэ үеэр  АН-ын дарга З.Энхболд "АН-ын даргын сунгаа манай намын түүхэнд сайн, муугаар бичигдсэн байдаг. Үүнийг манай таван нэр дэвшигчид сайнаар авч явах байх. Намын даргын сунгаа бол дүрмийн дагуу явж байгаа. Энэ дүрэмд хэн нэгнийг намд байсан хугацаагаар нь ялгаагүй. Бид хөгшин байна чамайг оруулахгүй гэж хэлээгүй. Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль. Намын даргад нэр дэвших бүх гишүүдэд нээлттэй байсан. Сонгууль явуулахад зардал гарах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Бид байдаг бүх зардлаа хасаад энэ удаад 1,5-2 тэрбум төгрөг багтаахаар төлөвлөсөн. Үүнийг иргэд ойлгож байгаа. Нэр дэвшиж буй таван эрхэмдээ амжилт хүсэе " гэв.

Нэр дэвшигчид ижил тэгш нөхцөл олгох үүднээс тэднээс 200 сая төгрөгийг хурааж авсан. Харин М.Чимиддорж мөнгөө төлж чадаагүй учир түүнийг сунгаанаас хассан байна. Сунгаа ирэх оны нэгдүгээр сарын 29 хүртэл явагдаж, АН-ын шинэ даргыг тодруулах санал хураалтад татвараа төлсөн АН-ын бүх гишүүд оролцох юм.  Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөхөөр  дэнчингийн 200 сая төгрөгөө төлсөн нэр бүхий хүмүүс нэмж 40 сая төгрөг тушаахаар болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mogi
batdanzand bi ugsun shuu
2016/12/20 202.179.11.10
Zochin
Batzandan 100saya turugtei yum shig yariltslaga uguud baisan yaj ene bogino hugatsaand 100saya tugrug olchihvoo gaihmar ba shuu ee medehgui manir
2016/12/19 27.123.214.115
ИРГЭН
Мөнгөний сонгууль, мөнгөний нам. Ийм байвал АН удахгүй сөнөнө.
2016/12/19 59.153.112.31
АН-ын гишүүн
Алтанхуяг, Эрдэнэ нар болио. Ардчилсан 27 жил та нар Монголдоо тэргүүлэх баячууд-олигархууд боллоо. Харин ард түмний төлөө юу ч хийгээгүй. Харин Батзанданг дэмжвэл манай нам цэвэршиж, шинэчлэгдэнэ.
2016/12/19 59.153.112.31
AN-n gishuun
Altanhuyag darga eruul baigaa daa sanaa zovj ehellee
2016/12/19 202.9.40.131
Erka
Juramaa murduh n zuv hugatsaandaa munguu tuluugui bol hasagdah n todorhoi juramaa murduh n yamar ch hugshin zaluu hench murduh estoi songuuld nungu zardal garah n todorhoi gonginotsgoohoo bolio
2016/12/19 202.9.40.131
Zochin
Ner tsever idsen uusand orooltsoldoogui tsever ulsterchiig gargamaar baina , ardchilaliin neriig bulshlagchid odoo hereggui dee, zaluustaa zamaa tavij egvel taarna
2016/12/19 103.229.121.214
Зочин
Батзандан мөнгөгүй гээд байсан хаанаас мөнгө олов
2016/12/19 27.123.214.89
Мөнхжаргал
Малаа өөрөө ажлаа шууд өгөөч
2016/12/19 150.129.143.69