8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярцогтын оффшор дахь 9.2 сая ам.долларт Швейцарийн прокурорын газраас эрүү үүсгэн шалгаж эхэлжээ

2016-12-19 13:45:08

УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэх мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр The Guardian сайтад гарч байсан. Тухайн үед С.Баярцогт оффшор дансандаа нэг сая хүрэхгүй мөнгөтэй гэж тайлбарлаж байсан билээ. 

Тэгвэл өнөөдөр С.Баяцогтыг оффшор данстай болохыг нотолсон хоёр баримтыг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос дэлгэлээ. Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг "С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар "С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандсан. Тус байгууллагаас энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" гэлээ.

Тус холбооны мэдээлж буйгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн “Кредит Суис” банкинд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт илэрсэн байна.  2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд оржээ. 
  
Швейцарийн шүүхээс С.Баярцогтын “Кредит Суис” банкин дахь данс хууль бус хэмээн үзсэн тохиолдолд бүх мөнгийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэх юм байна.

Тэрбээр Швейцарь улсад “Legend plus capital limited” компанийн нэрээр оффшор данстай бөгөөд данс эзэмшиж эхэлсэн хугацаа нь Хятадад нээсэн он сартай давхцдаг байна.  Мөн “Credit Suisse, Switzerland Paradeplatz 8, CH-8070 Zurich Switzerland” гэсэн байршил дээр Швейцарь дахь оффшор дансаа нээжээ. 

Мөн тус холбооноос УИХ-аар хэлэлцэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу Оффшор дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулахыг шаардлаа.

Т.Энхэлээ
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
AND NAIZZ
UUUR XUNII NEREER DANSAA NEEXGUI UXEJ BAISAN MUU SANAATAI XALTAR, YOSTOI XUJAA PYAZDA BNADAA, TSEVERXEN CH XIIIJ CHDSANGUI DEE ZAILUUL
2016/12/21 103.57.93.145
AND NAIZ
XAASHDAA AZAARTAXAAS XOISH AVSANAA XULEEGEED, XAXUULI UGSUN OYUTOLGOIN GEREEG XUCHINGUI BOLGOOD MONGOLDOO BOLOMJIIG DAXIN NEEJ UGCH NUGELEE TSAIRUULDAA, ESVEL UILIIN URIIN UR XOICH CHIN DAAXGUI SHUU
2016/12/21 103.57.93.145
Иргэн
Энэ нехрийг хууль хяналтыхан авчирч учрыг нь олдоггуй л юм байхдаа. АН иймэрхуу авилгачидаасаа салаагуй цагт худлаа шуу та нар.тэр жил ОТ гэрээний тухай тв-р гарч байхдаа их давилуун байсандаа
2016/12/20 91.179.176.121
zochin
ene ih utaa amisgaliin zamiin uvchin ih baigaa ued 4 honog amrah heregtei eruul agaart huuhduudee gargah bolomj
2016/12/20 103.229.122.12
зочин
наад эрлийз чинь өрөвдүүлэх гээд ,арга хэрэглэж бгаа
2016/12/20 202.179.11.10
Зочин
"Асч байгаа дээрээ ахиухан дурэлз,унтарсан хойноо утра битгий баагиулаад бай" Д.П
2016/12/20 150.129.142.69
Зочин
Болж дээ буруу замаар будаа тээвэл буцардаа шороо тээнэ гэсэн үг байдаг даа энэ улс орныг дампууруулсан новшнуудаар улсыг хохиролгүй болгох ёстой
2016/12/19 139.5.217.63
zochin
Баярцогт Баяр Зоригт Гансүх нар авилга авч оюу толгойн гэрээ хиысэн нь ойлгомжтой Хувь хүртсэн цөөнгүй нөхөд байгаа нь ойлгомжтой
2016/12/19 150.129.143.229
Zochin
Rio Tinto delhiiin ner hundtei company, Mongoliin ene eh ornoo hudaldsan nehduuded hahuul egsen esehiig ny olon ulsiin shuuhed handaj shalguulbal taarna,
2016/12/19 103.229.121.214
шорон ойртож байна
Баяр, баярцогт, зориг , АН болон МАн ын холбогдох иргэд дор хаяж хүн бүр сая доллараар монголын эрх ашгийг хөсөрдүүлсэн байна
2016/12/19 150.129.141.211
ebee
bolj muu hujaag!
2016/12/19 202.179.26.160