8o
Улаанбаатар хот
mobile menu

74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүд  Дээд шүүхэд давж заалджээ

2016-12-19 13:48:20

Энэ оны нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээ дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Гэтэл уг хэргийг үйлдсэн этгээдүүд Дээд шүүхэд давж заалджээ. 

Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар  үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2  зүйл ангиар  Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ, Баатар нарт  5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноожээ.

Тэд шүүхээс оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзэж өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
yl ni hungudsun bna nemed ug ene nowshnud eejes tursun l bailgvi iim uls mohgold hereggvi ustga
2016/12/20 66.181.185.126
ШИНЭ ОН
БОЛЬЁ ОО
2016/12/19 66.181.188.154
Hi
Amar ym boloxnee
2016/12/19 77.119.131.148