8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН: Цаашид ирцээ бүрдүүлж хариуцлагатай ажиллана

2016-12-19 16:04:00

МАН-ын бүлэг хуралдаж хэд, хэдэн асуудлаар саналаа нэгтгэсэн байна. Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх асуудлаар саналаа солилцсон байна. Ингээд дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулахаар болжээ.  Ажлын хэсэг энэ ондоо багтаж дүгнэлтээ намын бүлэгтээ танилцуулах юм байна.

  • Сонгуулийн тухай хууль өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  • Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаанар ажиллахаар болжээ.

Хоёрдугаарт, Туул голын сав газрыг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хөндөж ярьсан байна. Ингээд Туул голын сав газартай холбоотой УИХ-ын тогтоол, шийдвэр болон цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байгаа нөхцөл байдалд хяналт тавьж ажиллах ажлын байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын дарга М.Энхболд томилолтоос ирсэний дараа томилох юм байна.

Гуравдугаарт, Бүлгийн ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Гишүүд цагтаа цуглаж хуралдаа идэвхтэй оролцох талаар өнөөдрийн хурлаар нэгдсэн санал хурчээ.  Мөн Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах тухай хуулийг хэлэлцсэн байна. Уг хуулиар тус бүлгийн гишүүд өөр, өөр байр суурьтай байгаа аж. Зарим гишүүд уг хууль нь аж, ахуй хэрэглэгчдийг хохироосон хууль болсон гэж дүгнэж байгаа учраас дахин сайн нягтлах шаардлагатай гэж үзжээ.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл