Утааны эсрэг тайван жагсаалыг хийхээ мэдэгдлээ. Тодруулбал, Фэйсбүүк дэх “Утааны эсрэг ээжүүд” группээс утааг эсэргүйцэж тайван жагсаал хийх юм байна. Жагсаалд оролцогч өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн самбар, лоозон, лаа зэргийг барин жагсах аж. Одоогийн байдлаар жагсаалд 20 мянган эцэг эх оролцохоо мэдэгдээд байгаа юм байна. Жагсаал энэ сарын 26 буюу ирэх даваа гарагт Сүхбаатарын талбайд болно.
Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ хорт хэмжээнээс 15 дахин их байгаа бөгөөд үүнээс үүдэн бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвчлөх нь ихэсжээ. Мөн утааны шууд бус нөлөөллөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн ураг хэвлийдээ амьгүй болох тохиолдол ихсэх болсон гэж жагсаал зохион байгуулагчид үзжээ.