Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ.“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг үг байдаг. Өнгөрсөн түүх, хором мөч бүхэн бидний ой ухаанд үлддэг ч түүнийг тодоор санан дурсахад гэрэл зураг тус болдог. Өнгөрч буй 2016 он дуулиан, шуугиантай, Далай ламтай, АСЕМ-тай, УИХ-ын сонгуультай түүхэнд тэмдэглэгдэхээр он жил байлаа. Улиран өнгөрч буй 2016 оны алдаа оноо, бахархан сайхан амжилт, онцлох үйл явдлыг гэрэл зургаар хүргэж байна.
1.З.Энхболд, Ч.Сайханбилэг нар хамтдаа хөлбөмбөг үзэж алжаалаа тайлав.
(2016.02.08 олон нийтийн сүлжээ сайт)
2. АН-аас дахин хэзээ төрийн гурван өндөрлөг төрөх бол
(2016.02.12 chuhal.mn)
3. “Монгол шүтэн бишрэгчид Ди Каприод Хийморийн сан тавиулсан. Үр дүн нь "Оскар"!”
(2016.03.01 олон нийтийн сүлжээ сайт)
4. Хүчирхийллийн эсрэг тайван жагсав.
(2016.03.25 polit.mn)
5. Гуталтай жагсаалын "үгтэй" гуталнууд
(2016.04.07 олон нийтийн сүлжээ сайт)
6. УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын "Баянгол" зочид буудал дахь албан өрөөнд шалгалт хийсэн. Түүнийг хамгаалахаар жирийн иргэд улс төр, спортын алдартай хүмүүс ирж хамгаалтанд гарсан байгаа байдал.
(2016.04.11 ikon.mn)
7. АН-ын гишүүн Л.Наранбаатар намын дарга З.Энхболдыг Эдийн засгийн форум дээр үг хэлэх үеэр нь өмсөж явсан оймсоо шидэж, “эдийн засгийн алуурчин” хэмээн цоллосон.
(2016.04.16 олон нийтийн сүлжээ сайт)
8. Л.Гүндалайн УИХ-д сонгогдохын тулд "Монголоороо байгаасай” хэмээх дуу дуулж, дүрсжүүлсэн. Мөн түүний дуун дээр гардаг хэсгийг эвлүүлж, мэргэн харва, чадахгүй нь чацга царайлаад гэртээ харь хэмээн хэсэг шуугиан тарьсан.
2016.04.10 олон нийтийн сүлжээ сайт)
9. Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахад Ч.Сайханбилэг Монголчууд бизнест эргэн ирж, хөрөнгө оруулалт сэргэж буйг зарласан мөч.
(2016.05.31 олон нийтийн сүлжээ сайт)
10. Тамхийг үзэн ядагч, түүгээрээ имиж хийж ирсэн УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд архи ууж, тамхи татаж буй бичлэг алдагдав.
(2016.06.01 chuhal.mn)
11. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ёс зүйгүй бичлэгээ нуун далдалхын тулд сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нарт 50 сая төгрөг өгсөн нь ил болов.
(2016.06.15 eagle.mn)
12. 11 саяын өртөгтэй далан 10 минутын бороонд тараа таниуллаа
(2016.06.22 олон нийтийн сүлжээ сайт)
13. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.
(2016.06.23 олон нийтийн сүлжээ сайт)
14. МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН ард түмний сонголтыг хүндэтгэв.
(2016.06.29 news.mn)
15. Баян-Өлгийд үер бууж, 80 гаруй айлын хашаа байшин нурж, ой гурван сартай хүүхэд амиа алдлаа.
(2016.07.12 chuhal.mn)
16. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаагаа есөн хөлт цагаан тугаа тойрч дэвсэн нь магтаал шүүмжийг зэрэг дагуулсан нь.
(2016.07.11 ikon.mn )
17. АСЕМ-ын зочдыг "гайхшруулсан" Ерөнхийлөгчийн гоёл
(2016.07.16 chuhal.mn)
18. 2016 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүд тангараг өргөх үеэр С.Жавхлан Төрийн ордонд монгол дээл өмсөж, морь унаж ирэв.
(2016.07.06 shuud.mn)
19. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан 65 ийн бүлэг ба сөрөг хүчний 9 гишүүн. Тэдэн дээр С.Жавхлан ба О.Баасанхүү нар нэмэгдэнэ.
2016.07.05 net.mn)
20. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамгаа гардаж авч буй агшин. Ирэх жилүүдэд түүнд их хариуцлага ногдлоо.
2016.07.08 news.mn)
21. Энэ жилийн улсын баяр наадмын барилдаанд учраа таарсан Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын начин Р.Пүрэвдагва нарын барилдаан нэлээд маргаантай болж өнгөрсөн.П.Бүрэнтөгс арслан засуул, хөлийн цэцэд гомдсондоо талбайд сунаж унан, эхэр татан уйлж харагдсан.
(2016.07.12 ub.life.mn)
22. “Рио-2016”: Доржсүрэнгийн Сумъяа Алтын дайтай мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгалаа. Түүний баярлаж буй агшин
(2016 .08.09 Олон нийтийн сүлжээ сайт)
23. РИО-2016 наадмын үеэр шүүгчдийн шийлдвэрийг эсэргүүцсэн Монголын дасгалжуулагчид НҮЦГЭЛСЭН ч Г.Мандахнаран хүрэл медаль зүүж чадсангүй
(2016 .08.22 Олон нийтийн сүлжээ сайт)
24. МЧБХ ард түмнээсээ уучлалт гуйв
(2016.08.30 олон нийтийн сүлжээ сайт)
25. Туул гол Маршалын гүүр орчимд Христийн шашныхан 200 хүнд усан баталгаа хийж, аман дээр нь цагаан даавуугаар бүтээгээд хувцастай нь усанд хэвтүүлж гэм нүглийг нь угааж шинэ хүн болгодог гэх шашны ёслол үйлджээ.
(2016.09.12 олон нийтийн сүлжээ сайт)
26. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 50 насны босгон дээр эрс өөрчлөлт хийв
(2016.10.26 олон нийтийн сүлжээ сайт)
27. Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам найм дахь удаагаа Монголд ирлээ. Асуудал дагуулсан айлчлал хоёр улсын үл ойлголцлоор өндөрлөсөн билээ.
(2016.11.09 gogo.mn)
28. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ёслолын ажиллагаа болж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нарын таван хүн үнэмлэхээ гардан авлаа. Өөрсдийнх тайлбарлаж буйгаар АН шинэчлэл хийж чадаж байгаа гэдэг.
\
(2016.12.19 medee.mn)
29. 18 жилийн дараах С.Зоригийн хэргийн шүүгдэгчид
(2016.12.14 news.mn)
30. А.Баярцэцэг ”Дэлхийн мисс-2016” тэмцээний шилдэг 11-т шалгарлаа
(2016.12.19 олон нийтийн сүлжээ сайт)