8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэн А: Хүүхдийн тэрэг авах мөнгөгүй болохоор хулгайлсан

2016-12-19 18:35:00

Монгол улсын иргэн, 24 настай А-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр саатуулсан байна. Тодруулбал,  Өмнөд Солонгос улсын Гуангжү хотын цагдаагийн газраас тус хотод амьдардаг А нь Гуангжү хотын нэгэн дээд сургуульд суралцахаар зургаан сарын өмнө Солонгос улсад эхнэр, хүүхдийн хамт очжээ. 

Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр 20:00 цагийн орчим Гуангжү хотын орон сууцны нэгэн хороолол доторхи байранд очиж, тус байрны оршин суугч иргэн Ким-ийн гэрийнхээ үүдэнд тавьсан хүүхдийн тэргийг хулгайлсан хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Түүний хулгайлсан хүүхдийн тэрэг 600 мянган вон буюу монгол төгрөгөөр 1.2 сая гаруй воны үнэтэй аж. Иргэн А хэлэхдээ "Би хүүхдийн тэрэг авах мөнгө байхгүй болохоор зургаан сартай хүүдээ өгөхөөр хүүхдийн тэрэг хулгайлсан" хэмээн  мэдүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ichmeer yum neeree
zochin
2016/12/20 202.179.24.171
эрдэнэбилэг
Тэнэг. бусдынхаа нэр төрийг хамт чирээд яадаг муу нөхөр вэ.
2016/12/19 43.242.243.163
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5