8o
Улаанбаатар хот
mobile menu

Та өвлийн улиралд ч шинэхэн, баталгаат мах хаанаас авч болох вэ

2016-12-20 10:37:04

Скай Хайпермаркет ХХК “Монгол хүн та 100 наслаг” уриан дор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, борлуулалтыг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл, чанартай, баталгаатай махыг Имартын хэрэглэгчдэд хүргэсээр байна.

Бид махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн үхрийг эх орондоо өсгөж үржүүлдэг фермер “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-иудтай хамтран ажилладаг.

Тус 2 компаниас нийлүүлсэн махыг жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг “Баяндэлгэр Хүнс” ХХК-ийн гэрээт мах эхлэн боловсруулах үйлдвэрт бэлтгэдэг ба бэлтгэсэн махыг зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэн Эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын өрөөнд жижиглэн, хэрэглээнд нийцүүлэн ангилан савлаж хэрэглэгч таны гарт хүргэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5