8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

2016-12-20 11:29:00

Гал түймрийн улмаас олон хүн амиа алдсан аймшигт мэдээлэл бидэнд ирлээ. Тухайлбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт өвлийн сууц шатаж тус суманд оршин суух 74 настай эрэгтэй Т, 27 настай эмэгтэй О, 3 настай эмэгтэй А нар шатаж нас барсан бол 5 настай эмэгтэй Э нь түлэгдэж гэмтсэн байна. Хэргийг авч шалгаж байна.

Мөн ХУД-ийн 12-р хороо  “Зээлийн барилгын хажууд гэр шатаад байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 19-нд авч шалгахад, тус хороонд суух 5 настай эрэгтэй Г, 4 настай эмэгтэй Н, 7 настай эрэгтэй Ц нар гэртэйгээ шатаж нас барсан байна. Хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5