Шинэ жилийн баярыг угтаж хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийж байна. МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд хүүхдийн бэлэг болон мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, баталгаажилт, хаяг шошгоны мэдээлэл шаардлага хангаж буй эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа аж.
Шалгалтыг “Номин тав трейд” ХХК, “Хөх түмэн” ХХК, “Сарнайх” ХХК, “Өүжи фамилу” ХХК-иудын хүнсний дэлгүүрүүдэд хийхэд ОХУ, Польш, Швед улсаас импортолсон баталгаажилттай хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдийн бэлэг бэлтгэсэн, хаяг шошгоны мэдээлэл нь шаардлага хангаж байна гэж дүгнэжээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.