8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тэрбишдагва: Шинэ жил дөхөхөөр гадуур, дотуур зугаалдагаа боль

2016-12-20 14:04:00

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын мэдээллийг сонслоо.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Одоогоор Барилгын салбарын ДНБ-д эзлэх хувь 4.7 хувьд хүрсэн. Нийтдээ 5483 байууллага барилгын салбарт тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 78660 ААН-үүд дээр  байнгын болон улирлын чанартай ажлын байр байгаа юм. Харин ипотекийн зээлийн хувьд 88 мянган өрх зээлэнд хамрагдаж, зах зээл рүү 4 их наяд төгрөг  гараад байгаа аж. Одоогоор ипотекийн зээл эргэн төлөлтийн 30-35 тэрбум төгрөгөөр санхүүжиж буй бөгөөд сард 600 орчим өрх ипотекийн зээлэнд хамарч байна. Мөн Монголбанкнаас  арилжааны банкуудын төлөх ипотекийн зээлийн эх үүсвэрийн зээлийн  төлөлтийн 917 тэрбум төгрөг арилжааны банкинд төвлөрсөн байгаа. Монгол банк уг мөнгийг татаж аваад зээлийг үргэлжлүүлнэ. Цаашид Монголбанк, салбарын яам, Сангийн яам хамтран ипотекийн зээлийн бодит эх үүсвэрийг бий болгох талаар ажиллаж байгаа” гэлээ.

Уг асуудлаар гишүүдийн ирц дөнгөж 50 хувьд хүрсэн бөгөөд хуралд нийт дөрвөн гишүүн л суусан юм. Үүнийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва шүүмжилж  “Гишүүд шинэ жил дөхөөд гадагшаа, дотогшоо зугаалж цэнгэдэгээ больмоор байна. Эдийн засаг хүндэрсэн энэ үед эдийн засгийн байнгын хорооны гишүүд нь хуралдаа суухгүй байж болохгүй. Дараа долоо хоногт ч манай байнгын хороо хуралдана. 26,27-ны өдрүүдэд амарчихдаг, шинэ жилддэг байдал байхгүй. Дараа долоо хоногт манай байнгын хороо чухал асуудлыг хэлэлцэнэ. Ондоо багтаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхгүй бол улс орны нөхцөл байдал хүнд байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
тэрбишдагва даргыг дэмждэг шүү
2016/12/20 49.0.187.9