Оюу Толгой компани 2017 онд 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ нь 2016 оны төлөвлөгөөт дүнгээс зэсийн гарцыг дунджаар 21.6%-аар, алтны гарцыг дунджаар 54.7%-аар бууруулсан дүн юм. 2017 онд ил уурхайн хөрөнгө оруулалтанд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тооцоолсон. Харин далд уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.доллар зарцуулах тооцоотой байна гэжээ.
Оюутолгой далд уурхайд 825-925 сая ам.доллар зарцуулна гэв
2016-12-20 14:18:14