8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Мөнхбаяр: ТОСК байр барихгүй

2016-12-20 14:38:00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын мэдээллийг сонслоо.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонссон юм. Тэрбээр “2015 онд барилгын салбарын хөрөнгө оруулалт ДНБ-ний 4,7 хувийг эзэлж байна. Үүний 49,8 хувь нь гадны хөрөнгө оруулалт байдаг. Өнгөрсөн жил улсын төсвөөс 100,9 тэрбум төгрөгөөр  хөрөнгө оруулалт хийсэн. Энэ салбарт 78660 аж ахуй нэгж байдгаас цонх хаалганы үйлдвэр хамгийн их байна. 2015 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 30 орчим хувь, Улаанбаатар хотын 32 хувь нь дэд бүтцэд холбогдсон орон сууцанд амьдарч байна. Улаанбаатар хотод орон сууц худалдан авах хэрэгцээ байнга гардаг. Үүний 90 орчим хувь нь 80 хүртэлх ам.метр.кв орон сууц худалдан авах хүсэлтэй байдаг. Үлдсэн хувь нь 80 ам.метр.кв дээш орон сууц худалдан авах хүсэлтэй байдаг байна. Нэг жилд дунджаар 22 мянга орчим орон сууц ашиглалтад ордог. Ипотекийн зээлийн хувьд өнөөдрийг хүртэл 88 мянган өрх хамрагдсан. 2016 оны аравдугаар сард 372 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан. Ипотекийн зээлийн асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, Монголбанктай нэлээд олон уулзалт хийж байгаа. Бодитой үр дүн гарч байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Одоогийн байдлаар 30-35 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Ингэснээр сард 600 орчим айл шинээр ипотекийн зээлд  хамрагдаж байна. Хоёрдугаарт, арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийн анхны эх үүсвэр болох 4 их наяд төгрөгийг Монголбанкнаас зээлээр авсан. Энэ зээлийн эргэн төлөх хугацаа нь тулсан. Одоогоор бол 917 орчим тэрбум төгрөг банкууд дээр байгаа. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх хугацаа хэрэгтэй учраас Монголбанк зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр сунгасан. Арилжааны банкууд дээр байгаа хамгийн сайн эргэн төлөлтэй зээл бол орон сууцны зээл байдаг. Орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн яам гэрээ хэлэлцээ хийж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрт 30-50 ам.метр.кв орон сууцыг хамруулж байгаа. Улаанбаатар хотод төрийн өмчийн 720 гаруй түрээслэгдээгүй орон сууц байна.Судалгаанаас харахад борлогдохгүй байгаа орон сууцны ихэнх нь 60-аас дзэш ам.метр.кв байгаа юм. Тиймээс төрийн мөнгөөр баригдсан орон сууц зарагдахгүй бол түрээслэх боломжийг нээж өгсөн” гэлээ.

Хуралдааны үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Ипотекийн зээл сүүлийн саруудад бага олгогдож байна. Хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхэн барилгаа бариад явж байхад төрийн өмчийн компанийн хэрэг байхгүй баймаар. ТОСК-ийг цаашид хэрхэх бэ Борлогдоогүй байгаа орон сууцуудыг хэрхэн зах зээлийн эргэлтэд оруулах, барилгын компаниуд хэт олширч байгаад салбарын яам бодлого барих гэж байна” гэсэн юм.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Одоогоор энэ зээл  эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжиж байгаа. Тодорхой хугацаанд ингэж явах нь. Сангийн яамх бодит эх үүсвэр чиглэлээр ажиллаж байгаа. Сая бодит эх үүсвэр орож ирэх асуудал бараг шийдэгдсэн байсан ч тодорхойгүй хуагцаагаар хойшиллоо. ТОСК цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцны асуудлаа хариуцаж ажиллах юм.”

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн олголтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаармаар байна. Орон нутагт орон сууц баригдах нь эрс бага байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжих ямар гарч байгаа бэ? Төсвийн хөрөнгөөр барилгын  ажил гүйцэтгэхдээ орон нутагт нь эрхийг нь өгчихөж болдоггүй юм уу? Ингэхгүй болохоор аймагт эрх мэдэл алга, тендерээр хэдэн тахир дутуу барилга баригдаад, эзэд нь хот руу явчихаад байна. Замын–Үүдэд 100 ортойгоор баригдах эмнэлэг нь одоо жорлон болчихоод байна. Хөрөнгийг нь бүгдийг нь авчихсан. Сургууль цэцэрлэгийн засварын орон нутагт компани очиж хийгээд, эргээд утсаа авахаа больчихдог. Ийм боломж нөхцлийг салбарын яам нь засаг даргад нь өгчихөж болдоггүй юм уу гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Аймаг орон нутагт ипотекийн зээлийн хүүг наймаас бага хүүтэйгээр олгох чиглэлд яам анхаарч ажиллаа. Бодит эх үүсвэр олдсон тохиолдод энэ ажлыг эхлүүлнэ. Төсвийн хөрөнгөөр баригдах орон нутгийн барилгын ажлыг бид анхаарна. Орон нутгийн ядуурал, Нийслэлийн утааны асуудлаар бид олон улсын байгууллагуудтай ярьж байгаа. Амины орон сууцтай айлуудыг идотекийн зээлтэй хэрхэн уяж өгөх асуудлаар ажиллана. Үүнийг бид шийдэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд явагдсан тендерүүдийн тухайд бид асуудлыг нягтлаад, холбогдох шаардлагуудаа тавиад явна. Уг нь аймгийн засаг даргад тендерийн эрх байдаг. Гэтэл тэр нөхөр нь Нийслэлийн компанид өгчихсөн байгаа юм. Цаашид улсын төсвөөс барилгын ажил нь дуусаагүй компаниудын мөнгийг олгодог хэлбэрт хязгаарлалт хийнэ” гэсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Ипотекийн зээлийг үргэлжлүүэхээр УИХ-аас тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд салбар яам хэрхэн ажиллаж байна. Үүний хэрэгжилтэд манай байнгын хороо хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй” хэмээн тодруулга хүсэхэд, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Өнөөдрийн бололцоон дээр тулгуурлаж Монголбанк идэвхтэй ажиллаж байгаа. Сангийн яамнаас ипотекийн зээлийн бодит эх үүсвэрийн асуудлаар мэдээлэл авах хэрэгтэй. Барилга хот байгуулалтын яам чиг үүргийнхээ хүрээнд ипотекийн зээлийн эх үүсвэрийг хариуцахгүй байгаа. Гэхдээ Сангийн яамтай хамтран идэвхтэй ажиллаж байна” гэв.

Т.Энхэлээ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сангийн яам, Монгол банкийг хараад хэрэггүй. Барилга хот байгуулалтын яам хөрөнгө оруулалтаа хөөцөлдөх хэрэгтэй” гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
tosk barilga barihgui bol yag zov tor barilga bariad hog shuurdeed bval uurgee bieluulj bga gesen ug uu tock barilga barihgyu ni zov menejment
2016/12/20 66.181.188.30
  • Recent
  • Most Read
  • Most Comment