8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэртээ харих замдаа дээрэмдүүлжээ

2016-12-20 14:54:22

Энэ сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Б гэртээ харих замдаа дээрэмдүүлжээ. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  гарсан уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн, сэжигтнүүдийг баривчиллаа.

Энэ гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй урд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан Т, Ө нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн тогтоогдоод байгаа аж. 

Хэргийг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Мөнхтөрөөр ахлуулсан хамтарсан баг илрүүлж, сэжигтэй этгээдүүдийг баривчилж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь халдах гэмт хэрэг гарч байна. Иймд иргэд та бүхэн шинэ жил болон аливаа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment