8o
Улаанбаатар хот
mobile menu

Туркэд буй Монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

2016-12-20 15:20:00

Турк Улсад сүүлийн үед террорист бүлэглэлүүдийн алан хядах үйл ажиллагаа ойрхон давтамжтай үйлдэгдэж байгаа билээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр ОХУ-ын Элчин сайдын амь насанд халдсан хэрэг гарсан юм. ОХУ-ын Элчин сайд Анкара хотод зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцон үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. 
Мөн энэ сарын 10-ны өдөр Истанбул хотод амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсний улмаас 38 хүн амь үрэгдэж, 170 орчим хүн гэмтэж бэртсэн юм.Иймд Турк Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрсдийн амь нас, аюулгүй байдлын үүднээс хотын төв, онгоцны буудал, худалдааны төв гэх мэт олон хүн цугларсан газруудаар явахгүй байхыг албаныхан анхааруулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/12/20 139.5.219.195
  • Recent
  • Most Read
  • Most Comment