8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд нэр дэвшигчдэд сая төгрөг хандивлав

2016-12-20 15:43:41

Ардчилсан намын дарга З.Энхболд сонгуульд нэрээ дэвшүүлж буй таван гишүүнд хувиасаа тус бүр нэг сая төгрөг хандивлажээ. Нэр дэвшигчид гишүүд, дэмжигчдээсээ хандив хүсч данс нээсэн байна. Учир нь намын даргад нэр дэвшиж буй гишүүд намдаа 250 саяын хандив өгөх учиртай. АН-ын дарга З.Энхболд хандивын арга хэмжээнд нэгдсэн нь энэ аж.
 
Тэрбээр "АН даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нартаа адилхан нэг сая төгрөгийн хандив хувиасаа өглөө. Дүрмээ биелүүлээд шударгаар өрсөлдөөд, ялснаа хүлээн зөвшөөрөөд яваарай. Цаашдаа хамтдаа намаа бэхжүүлж, 2020 оныхоо сонгуульд амжилттай оролцож ялаад улс орноо хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Сонгууль хийхэд зардал гардаг, тэр зардлыг нэр дэвшигчдээр гаргуулах дүрмийг саяхан хуралдсан Намын их хурлаас гаргасан. Энэ нь дэнчин биш. Нэр дэвшигчээр дамжуулан өгсөн Таны хандив сонгуулийн зардалд зарцуулагдана. Нийт намын гишүүддээ эдгээр банкны данс болон нэрээр боломжийн хирээр хандив өгөхийг уриалж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
олон аймгийн намыг хагарган буталсан новшдоо эрдэнэтхотын намыг хороог бүр будаа болгосон ,орхон аймагт хууль бусаар төрийн эрхийг хэдэн нөхр барьж бна, энэ,бол трийн эргэлт гэсэн үг,
2016/12/20 202.179.11.10