Нийслэлийн татварын газрын дэд дарга Ц.Сүхбаатарын хувийн ажилд туслахаар явж байсан ажилчид нь осолд орсон хэрэг гарсан байна. Ц.Сүхбаатар нь “Баянбүрд ногоон төгөл” гэх хувийн компанитай бөгөөд тус компани Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Жаргалантад чацарганын хүлэмж ажиллуулдаг юм байна. Одоогоор хэдэн хүн осолд орсон нь тодорхойгүй байгаа ч 60-92 УБҮ дугаартай албаны машинтай явж байгаад осолд орсон байна.