8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтайн зарим сумдад өвөлжилт хүндэрчээ

2015-12-19 10:21:00

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ өгөх Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллажээ.Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаан суманд өвөлжилт хүндэрчээ. Энэ өвөл 6479 өрхөд 2.9 сая толгой мал өвөлжиж байна. Нийт малын 94.3 хувь нь дундаас дээш тарга хүч авсан, өөр аймгийн нутагт 20 өрхийн 11785 толгой мал өвөлжиж байгаа юм. Өнгөрсөн зун тус аймгийн 80 гаруй хувьд нь зуншлага сайн, 10 хувьд нь гандуу, 10 хувьд нь гантай байснаас Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см байна.  Бэлчээрийн даацын хувьд 45 хувь нь хүрэлцээтэй, 55 хувь нь хүрэлцээгүй мэдээ гарчээ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment