8o
Улаанбаатар хот
mobile menu

Механик, хүч хатуулгын хэмжлийн лабораторийг шинэчлэлээ

2016-12-20 18:18:37

Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газар /ХХШБГ/-ын Шалгалт тохируулгын албаны “Механик, хүч хатуулгын хэмжлийн лаборатори”-ийн нээлтэд оролцлоо.

Манай улсын улсын барилга, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулгад хамруулах чиг үүрэг бүхий эталоны баазыг шинэчлэн бүрдүүлж, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын ажлыг тогтоосон стандарт, олон улсын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх шаардлагатай тулгараад байсан билээ.

Тиймээс шадар сайд У.Хүрэлсүх уг асуудлаар БНХАУ-ын Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад хандан хүсэлт гаргаад байсан юм. Шадар сайдын хүсэлтийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус лабораторит барилгын хавтан, цементийн марк, асфальтны даац тодорхойлох хүчний машин шалгах 200 т, 60 т, 5 т даацтай динамометрүүд, барилгын бэлдэцний бат бэхийг шалгадаг шмидтийн алх шалгах 80 мпа эталон, төхөөрөмжийг нэмж суурилуулсан байна.

Өмнө нь шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан автозам барьж байгаа нь шинээр тавьсан өндөр өртөгтэй автозамын чанарт сөргөөр нөлөөлж амархан эвдрэх, хуурч хагарах зэрэг зөрчил үүсдэг байсан. Харин одоо энэхүү лабортари бий болсноор шинээр баригдах барилга, шинэ тавигдах автозам чанаржих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  “Дахин төлөвлөлт буюу гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл”,  “Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төсөл” ,”Орон нутгуудыг хатуу хучилттай замаар холбох төсөл”-үүдийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд СХЗГ нь ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл