8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Баасандорж: Н.Алтанхуягийн данс руу нэг ч төгрөг шилжиж ороогүй. Үүнийг нотлох баримт байхгүй

2016-12-21 09:25:00

Н.Алтанхуяг болон түүний хамаатан садангийн данс руу ямар ч мөнгө шилжиж ороогүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ талаар Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат ярилцлага өгсөн байсан. Н.Алтанхуягийн эхнэр Сэлэнгийн данс руу их хэмжээний мөнгө шилжиж орсон гэж байна. Та үүнд үнэн бодит мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын ерөнхий прокурорын газрын эрх мэдэл бүхий албан тушаалтан шударга бус ажиллаж, худлаа мэдээлэл цацаж байна. Өмнө АТГ гэдэг байгууллага улс төрийн байгууллага болчихлоо гэж байсан бол одоо прокурорын байгууллага өөрөө улс төрд хутгалдан орлоо. Хэн нэгний талаар худлаа мэдээлэл цацаж, сенсаци тарьдаг ийм л байгууллага болж байгаад харамсаж байна. Н.Алтанхуяг болон түүний хамаатан садангийн данс руу ямар ч мөнгө шилжиж ороогүй. Үүнийг нотлох ямар ч  баримт байхгүй. Нэг ч төгрөг орж гарсан асуудал байхгүй.

-Тэгэхээр ямар ч үндэслэлгүй хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгээд байна гэж хэлэх гээд байна уу?

-Би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэж үзэж байгаа. Ингэж худал цуурхал тарааж, шударга бус ажиллахаар иргэд яаж прокурорын байгууллагыг зөв шударга ажиллаж байна гэж итгэх юм бэ. Прокурорын байгууллагын ганц албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж тус газрын нэр хүнд бүхэлдээ унаж байна. Иргэдийн прокурорын байгууллагад итгэх итгэл алдарч байна. Прокурорын байгууллага хэвлэлээр хүн гүтгэдэг, худал хуурамч зүйл хийдэг газар биш ээ. Үүнийг  хязгаарлаж, хуульд заасан чиг үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж болохгүй. Хэвлэл мэдээллээр мөнгө төлж гэмт хэрэгтэн мэтээр зарлаж болохгүй. Хууль хяналтын байгууллага улс төрчдийн гар хөл болсон. Шийдэгдээгүй хэргийн төлөө улс төрчдийг намнах гэсэн оролдлогод Прокурорын байгууллага оролцож болохгүй гэж хэлэмээр байна.

-Хуулийн байгууллага шалгаж байгаа нь цаашид АН-ын дарга болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд саад болох уу?

-Улс төрийн үйл ажиллагаа явуулахад нь холбоотойгоор үндсэндээ хууль хяналтын байгууллагийн “хэвлэл мэдээлэл”  гэдэг моод дэлгэрчихээд байна. Сая АН-ын даргад нэр дэвшлээ гэсэн чинь өнгөрсөн даваа гаригт буюу ажлын эхний өдөр Прокурорын байгууллагын эрх мэдэл бүхий хүн ярилцлага өгч байна. Тэр ярилцлагыг нь бусад хэвлэлүүд авч онцлох хэсэгтээ байрлуулж байгааг би хардаж байгаа. Улс төрийн үйл ажиллагаагаа цаашид явуулдагаар явуулна, шүүхээр гэм буруутай гэж тогтоогүй байна. Нүүрс хөтөлбөрийн А.Гансүхийг яаж ялласан билээ, энэ л зарчимаар явж байна.

-Хууль бус тендер авсан компани нь "Ар дааган” ХХК, "Алтан тэнгэр” ХХК нь Н.Алтанхуягийн хүргэн ажилладаг мөн Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд ажилладаг учраас хууль бусаар тендэр авсан гэж яригдаад байгаа?

-Энэ бас худлаа мэдээлэл. Тендер авсан компани нь ажлаа хийгээд улсын комисст хүлээлгэж өгөөд тоглоомын талбай дээр хүүхэд тоглож байна. Тендэр авсан компани зохих ёсны ажлаа хийгээд  комисст хүлээлгэж өгсөн юман дээр хэрэг үүсгээд явж байна. Гэмт хэрэг хэлэхэд хэцүү.

-Тухайн тендерийг авахдаа Н.Алтанхуягийн нэр хүндийг ашиглаж хууль бусаар авсан гэсэн зүйл яригдаад байгаа шүү дээ?

-Тендерийг хууль бус гэдгийг ганцхан шүүх л тогтооно. Гэтэл урьдчилаад АТГ, Прокурор хоёр урьдчилаад яриад байгаа байхгүй юу. Энэ хоёр зүгээр л харддаг сэрддэг баримт цуглуулдаг газар.

-Хууль бус тендэр авсан компани гэгдэж байгаа  "Ар дааган” ХХК, "Алтан тэнгэр” ХХК Н.Алтанхуягтай хамаатай компани юм уу бүр огт хамаагүй компани юм уу?

-Н.Алтанхуягтай ямар ч хамааралгүй компани. Энэ  хэрэг 2012 оноос хойш А.Гансүхийн хэргээс хойш хөвөрсөн. Дунд нь гэм зэмгүй эмэгтэйн амьдралаар тоглолоо. Цаашид энэ хэрэг шүүх рүү явбал шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Сенсаацлаад байгаа хэргүүдээ бүгдийг нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэмт хэрэг мөн үү гэдгийг олон нийт харах ёстой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хаха
Алтанхуягийн данс руу биш авгай ах дүүнарынх нь данс руул гэсэн шдээ. Зуучлалын хувь авдаг байсан биз
2016/12/21 202.131.238.98
үочин
Гансүхийн шүүх хурал яалаа, үнэн гутамшигтай дүр зураг харагдсан, тэр шинжээчид нь дүгнэлтээ гаргасан байдал нь өмнөөс нь яс хавталзмаар байсан. Хохиролын талаар одоо ч эргэлзээтэй
2016/12/21 203.91.116.94
WM333
Unen sh dee. Odoo huuli huchiniihen Uls turchdiin gar hul bolson. Yamarch gemgui nyagtlan busguig yaaj hohirooloo. Aimshig yaj mongold amidran daa. Shuukh etsesiin shiid gargaagui baikhad hergiin tala
2016/12/21 43.228.130.148
шударга бай
Прокурорын газраас юу гэж худлаа мэдээлэл өгөх вэ дээ. энэ өмгөөлөгч дандаа л худлаа ярьж байхын. ийм хүн шударга байж чадах уу
2016/12/21 124.158.77.9