8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшорын хуулийг хэлэлцэнэ

2016-12-21 09:50:20

Өнөөдөр доорх байнгын хороод хуралдана. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль болон  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу оффшорын хуулийг хэлэлцэхээр товложээ. 


 
1.Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
-Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/
 
Хэлэлцэх асуудал:
 
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
 
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.
 
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “В” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/
 
Хэлэлцэх асуудал:
 
-Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны протоколыг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
 
-Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
 
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
-Иргэдээс ирүүлсэн өргөдлийн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх асуудлыг хэлэлцэх тухай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл