8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: 2016 онд бага насны 16 хүүхэд галд амиа алджээ

2016-12-21 10:29:46

Ахуйн гал түймэр өсөх хандлагатай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. Өвөл гарч буй галын шалтгаан нь айлуудын зуухны гэмтэл, цочир галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам болоод зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалалтай холбоотой аж. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээж, орхих нь галын дуудлага нэмэгдэхэд хүргэжээ. Улсын хэмжээнд 2016 он гарсаар ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн өртөж  амь насаа алдсаны 16 нь бага насны  хүүхэд байгаа юм. Тухайлбал, өчигдөр /2016.12.19/ 14.20 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд иргэн Ц-гийнх шатаж  бага насны гурван хүүхэд /1-5 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй/ галд өртөж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач хүүхдүүдийг аав, ээж нь гэртээ цоожилж үлдээсэн байсан юм. 

Сүүлийн үед гарч буй гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд илүүтэй өртөж байна. Мөн  харах хүнгүй гэх шалтгаанаар гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон согтуу, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд галд өртөж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас тодотголоо.

Иймд,

-Өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байх,

-Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалж сурах,

-Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох,

-Эззэнгүй  гэр, байшингаа гэнэт ихээр галлаж орхихгүй байх,

-Автомашиныг ил галаар гэсгээхгүй байх,

Цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment