Сурагчид нэгнийхээ хоолойг шилээр зүсч хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Багануур дүүрэгт оршин суух хаягтай А гэх 17 настай сурагчийн хүзүүн тус газарт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Б гэх 16 настай сурагч шилээр хүзүүг нь зүсэж танхайрсан байна. Тус хэрэг “Улаанбаатр Эмпати” турк сургуульд гарсан байна. “Улаанбаатр Эмпати” турк сургуулийн сурагчид охидоос болж маргалдаж хоорондоо муудалцсан гэсэн мэдээлэл байна.
Турк сургуулийн сурагчид нэгнийхээ хоолойг шилээр зүсэж танхайрчээ
2016-12-21 10:55:24